Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн цахилгаан эрчим хүчийг 2021 оны есдүгээр сарын 20-22-ны өдөр 06:00-20:00 цаг хүртэл хязгаарлахаар болжээ. Тодруулбал, ОХУ-ын улс хоорондын 110 кВ-ын С-458 “Улаангом-Чадан” цахилгаан дамжулах агаарын шугамын урсгал засвар хийж эхэлжээ.
Шугамыг хүчитгэх засварын ажил өчигдөр 06:00 цагаас эхэлсэн бөгөөд гурав хоног үргэлжлэх юм байна. Иргэдэд урьдчилж мэдээлэл хүргэсэн бөгөөд өмнө нь төлөвлөсөн байсан ажил учир хүндрэл үүсээгүй. Засварын ажил графикийн дагуу үргэлжилнэ. Гэхдээ Дөргөний усан цахилгаан станцаас Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн төвийн онцгой хэрэглэгчдийг эрчим хүчээр хангана. Засварын ажил товлогдсон хугацаанд дуусна гэж Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК мэдээлжээ.