Цагдаагийн алба хаагч мансуурах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй зураг олон нийтийн сүлжээнд тарсан. Өчигдөр (2021.09.21) ЦЕГ–ын Дэд дарга, цагдаагийн хурандаа О.Амарсанаа энэ талаар тайлбар өглөө.
Цахим орчин цагдаагийн дүрэмт хувцастай алба хаагч мансууруулах төрлийн ургамал татаж байгаа зураг нийтлэгдсэний дагуу Цагдаагийн байгууллага шалтгалт явуулсан бөгөөд тухайн цагдаа нь Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн хамгаалалтын хоёрдугаар тасгийн харуулын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ц.М байжээ.
Ц.М 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа буугаад албаны дүрэмт хувцастайгаа бусадтай нийлж, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн гэдгийг ч цагдаагийнхан тогтоож, Орхон аймаг дахь цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 20.7-д зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.
Тухайн алба хаагчийг албанаас халж, мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд үргэлжлүүлнэ гэж О.Амарсайхан мэдэгджээ.