Налайх дүүргийн алслагдсан Тэрэлжийн зургаадугаар хороонд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаар болжээ.
Өнөөдөр тус ажлыг гүйцэтгэгч “Инерци” ХХК-ийн төлөөллийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хүлээн авч уулзан, ажлыг эрчимтэй эхлүүлэх чиглэлээр санал солилцсон байна.
168 хүүхдийн суудалтай сургууль, 100 ортой цэцэрлэгийн барилга зургаадугаар хорооны Шилжрээгийн хэсэгт баригдаж, 2022 оны наймдугаар сард ашиглалтад орох аж.
Эх сурвалж: Налайх дүүргийн Засаг даргын тамгын газар