Боксчин Мэнни Пакьяо зодог тайлж байгаагаа Toni Talks ток шоуны эфирээр зарлажээ. “Миний боксын карьер дуусаж байна. Би боксоор олон жил хичээллэж, гэр бүлийнхэн маань ч одоо болсон гэсэн учир ийм шийдвэр гаргаж байна” хэмээн Пакьяо хэлжээ.
Пакьяо хоёр жилийн турш тоглолт хийгээгүйн эцэст наймдугаар сарын 21-нд WBA-ийн хагас жингийн ангилалд Дэлхийн аваргын төлөө Кубын боксчин Йорденис Угастай тулалдаад ялагдсан юм. Үүнийхээ дараа Пакьяо рингэндээ эргэн ирэхгүй гэжээ.
42 настай Пакьяо нь мэргэжлийн рингийн түүхэн дэх хамгийн агуу боксчдын нэгд тооцдог аж. Тэрбээр 8 жингийн ангилалд дэлхийн аварга болж байв. Пакьяо нийт 72 тулаанд оролцсоноос 62-т нь ялж, 39-д нь нокаутаар буулган авч байсан гэдэг.
Пакьяо есдүгээр сарын 19-нд Филиппиний Ерөнхийлөгчид албан ёсоор нэрээ дэвшүүлсэн байна. Тус улсын төрийн тэргүүний сонгууль 2022 оны тавдугаар сард болох юм. Пакьяо өдгөө эрх баригч Филиппиний ардчилсан намаас гарсан сенатч юм байна.
Эх сурвалж: Meduza