АНУ-д шинэ коронавирусийн халдвар 675 885 хүний амийг авч оджээ. Энэ нь 1918-1919 онд гарч байсан испани ханиадны тахлын хохирогчдын тооноос ч илүү гэсэн үг юм. АНУ-ын Холбооны өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлэл дээр тулгуурлан мэдээллээс гаргадаг Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр, 675 мянга орчим хүн испани ханиадаар өөд болж байсан аж. Энэ нь түүхэн дэх хамгийн их үхэл дагуулсан тахалд тооцогдож байсан юм.
Тэгвэл одоо уг байр суурийг COVID-19 эзлэх болжээ. Сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд өдөр бүр 2000 гаруй америк халдвараар нас баржээ. Коронавирусийн халдвар Америкийн иргэдийн амь насанд хүрсээр байгаа нь дельта омог тархсантай холбоотой. Ялангуяа вакцинжуулалт удаашралтай явагдаж буй зүүн өмнөд мужуудад уг үзүүлэлт хамгийн хүнд байгаа аж.
Эх сурвалж: МIR24