Монгол Улсын Засгийн газар энэ оны 7 дугаар сарын 2-нд тогтоол гаргаж, Гашуунсухайт дахь чингэлэгт тээврийн терминалыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулах шийдвэр гаргасан.
Энэхүү шийдвэрийн хүрээнд хоёр сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн уг төсөл ашиглалтад ороход бэлэн болсон тухай өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам цахим хуудсандаа мэдээлжээ.
Энэ сарын 15-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт хилийн боомтод шинээр байгуулж буй Чингэлэгт тээврийн терминалын бүтээн байгуулалтын явцын талаар холбогдох албаныхан танилцуулсан билээ. Энэ үеэр терминал байгуулах ажлыг энэ оны долдугаар сарын 6-наас эхлүүлсэн бөгөөд Чингэлэг тээврийн терминал нь 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд найман сая тн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлсэн юм.