Бөөний болон жижиглэнгийн худалдааны Walmart сүлжээг эзэмшигч Уолтоны гэр бүл Bloomberg-ийн жагсаалтаас дэлхийн хамгийн баян өрх боллоо. Дэлхийн хамгийн баян гэр бүлийн хөрөнгө $238,2 тэрбум бол Walmart компанийнх нь ашиг $559 тэрбум аж.
Walmart сүлжээг Сэмом Уолтон 1962 онд байгуулсан бөгөөд өдгөө дэлхий дээр 10,5 мянга гаруй сүлжээ дэлгүүртэй. Дэлхийн хамгийн баян гэр бүлийн рейтингийг тэргүүлсэн Уолтоны эхнэр нөхөр хоёр сүлжээ компанийн хувьцааны 48%-ийг эзэмшдэг аж.
Bloomberg-ийн рейтингийн хоёрдугаар байрт Mars чихэр, удаан хугацаагаар хадгалдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Марсын гэр бүлийнхэн орсон байна. Энэ өрх $141,9 тэрбумын хөрөнгөтэй. ТОП-3-т Кохын гэр бүл орсон. Америкийн нефть химийн Koch Industrues корпорацийг эзэмшигч энэ өрх $124,4 тэрбумын хөрөнгөтэй.
Bloomberg-ийн жагсаалтаар дэлхийн хамгийн баян гэр бүлийн рейтинг:
- Уолтоны гэр бүл — Бөөний болон жижиглэнгийн худалдааны Walmart сүлжээ, $238,2 тэрбум;
- Марсын гэр бүл — Mars чихэр болон удаан хугацаанд хадгалах бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, $141,9 тэрбум;
- Кохын гэр бүл — Нефть химийн Koch Industrues корпораци, $124,4 тэрбум;
- Эрмегийн гэр бүл — Францын загварын Hermes ордон, $111,6 тэрбум;
- Аль Сауд хааны гэр бүл (Саудын Араб) — $100 тэрбум;
- Амбанийн гэр бүл — Энэтхэгийн нефть олборлох, боловсруулах Reliance Industries холдинг, $93,7 тэрбум;
- Вертхаймерын гэр бүл — Францын загварын Chanel ордон, $61,8 тэрбум;
- Жонсоны гэр бүл — Америкийн хөрөнгө удирдлагын Fidelity Investments компани, $61,2 тэрбум;
- Томсоны гэр бүл —Thomson Reuters медиа компани, $61,1 тэрбум;
- Берингерийн гэр бүл — Германы эмийн Boehringer Ingelheim компани, $59,2 тэрбум.
Bloomberg-ийн уламжлалт жагсаалтад 25 гэр бүл орсны дотор Альбрехтын эхнэр нөхөр хоёр (Германы Aldi сүлжээ, $51 тэрбум), Мюльегийн гэр бүл (Францын худалдааны аварга Auchan, $45,9 тэрбум), Квандтын гэр бүл (BMW авто аварга, $42,3 тэрбум) зэрэг оржээ.
Bloomberg-ийн шинжээчид түүнчлэн тэдний нийт хөрөнгийг нийлүүлэн тооцсон байна. Дэлхийн хамгийн баян 25 гэр бүлийн нийлмэл хөрөнгө $1,7 их наяд болжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хамгийн баян хосуудын санхүүгийн байдал 22%-иар нэмэгдсэн аж.
Эх сурвалж: FOCUS