Британийн нэгэн иргэн коронавирусийн халдварт өртсөнийхөө дараа байнга тамхины үнэр мэдэрдэг болжээ. Тэрбээр 30 минут тутамд тамхи үнэртэж байгааг мэдэрдэг гэнэ. Хэдийгээр тэрбээр коронавирусийн халдварын эсрэг тарилга хийлгэсэн боловч өнгөрсөн сард COVID-19-ийн халдвар авч, хачирхалтай гаж нөлөө мэдрэх болжээ. Уг нь тэрбээр хөнгөн өвчилж, зөвхөн ханиалгах, үнэр алдах шинж илэрсэн аж.
Түүний үнэр хэсэгчлэн сэргэсэн боловч бүх зүйлийг өөрөөр хүлээн авах болжээ. Тэрбээр 16 жилийн турш тамхи татсан боловч 10 жилийн өмнөөс энэ зуршлаасаа салсан гэнэ. “Коронавирус намайг өдөрт 30 ширхэг тамхи татсан мэт мэдрэмж төрүүлж эхэлсэн. Надад тамхины утаа, үнс үнэртдэг” хэмээн тэрээр ярьжээ.
Үүнээс гадна Японы эрдэмтэд COVID-19-ийн халдвар авсан хүмүүсийн дунд тамхичид яагаад бага байгааг тодорхойлжээ. Хорт зуршилтай хүний биед COVID-19-өөс сайн хамгаалдаг болох нь тогтоогдсон аж.