Sputnik радио: Талибан хөдөлгөөнийхөн Афганыг удирдаж байсан хуучин албан тушаалтнуудын эзэмшилд байсан 12.3 сая доллартай тэнцэх мөнгө, алтан гулдмайг Афганистаны Төв банкинд шилжүүлэн өгсөн гэнэ.
Талибаны гишүүд Ерөнхийлөгч Ашраф Ганийг Арабын Нэгдсэн Эмират улс руу дүрвэсний дараа өөрийгөө тус улсын Ерөнхийлөгч хэмээн зарласан Амрулла Салех болон өөр хэд хэдэн өндөр албан тушаалтны гэр орон, эзэмшил дэх байрыг нэгжсэн байна.
Эндээс олсон бүх мөнгийг бүгд найрамдах улсын Төв банкинд шилжүүлсэн. Нийт дүнгээр 12 сая 368 мянга 246 ам.доллар байсан гэж Афганистаны Төв банкны мэдэгджээ.