Эрүүл мэндийн яамнаас Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх ээлжит /2021.9.14/ тоон мэдээллийг хүргэж байна.

Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт Covid-19-ийн батлагдсан 2939 тохиолдол бүртгэгдэж, 10 хүн нас баржээ. Тэдгээрийн 1404 нь Улаанбаатар, 1534 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Нас барсан хүмүүсийн тухайд 21-40 насны нэг, 41-60 насны нэг, 61-80 насны тав, 80-аас дээш насны гурван хүн Covid-19-өөр хүндэрч өөд болжээ.

Өнгөрсөн хоногт 4825 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Өнөөдрийн байдлаар,

  • Хөнгөн 12988
  • Хүндэвтэр 5715
  • Хүнд 1684
  • Нэн хүнд 315 хүн эмчлүүлж байна.

Монгол Улс хоногийн дата мэдээг олон улсын стандартын дагуу боловсруулж хүргэж байхаар болсныг ЭМЯ-наас мэдээлсэн. Тухайлбал, ДЭМБ болон бусад олон улсын байгууллагуудын зөвлөмжөөр хэд хэдэн өөрчлөлт хийсэн юм. Ингэснээр түргэвчилсэн оношлуурын хариу нь эерэг гарсан иргэдийн сорьц баталгаажиж байж хоногийн тоон мэдээнд нэгтгэгдэнэ. Дээрх дата мэдээлэл нь зөвхөн баталгаажсан сорьцийн эерэг гарсан тохиолдол.

Вакцинжуулалтын тухайд улсын хэмжээнд зорилтот бүлгийн нийт хүн амын 69.1 хувь буюу хоёр сая 246 мянга 924 иргэн I тунгаа хийлгэсэн байна. Харин II тундаа хоёр сая 115 мянга 489 хүн хамрагджээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн