Хятадын Фужиань мужид шинэ төрлийн коронавирусийн халдварын 6 тохиолдол, шинж тэмдэггүй 18 тээгч бүртгэгдсэнийг Синьхуа агентлаг мэдээлэв.
Шинэ голомт Путянь хотын Сянью гацаанд гарсан аж. Урьдчилсан таамаглалаар уг вирус нь өндөр халдвартай “дельта” омог байж болзошгүй гэнэ. Энд эхний тохиолдол илэрсний дараа нутгийн иргэдээс 81 938 шинжилгээ авсан байна.
Коронавирусийн дельта омог болон Хятадын “тэг халдвар”-ын бодлого Хятадын эдийн засаг нэлээд хохирол учруулж байна. Ажил хэрэг, үйлдвэрлэлийн идэвхийн индексээр эдийн засгийн өсөлт саарч байгаа нь харагджээ. Наньжин хотод энэ жил хамгийн өндөр дэгдэлт гарсны дараа Хятадын засаг захиргаа шинэ халдварын тархалтаас урьдчилсан сэргийлэх томоохон арга хэмжээ авсан юм.