Коронавирусын тархалттай холбоотойгоор гадаад улс руу зорчиж байгаа 2-оос дээш насны бүх хүн очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн оронд буух хугацаанаасаа 24-48 цагийн дотор COVID-19 илрүүлэх PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгөх юм байна.
УОК–ын хуралдааны тэмдэглэлээр гадаадад зорчих иргэдээс нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө PCR шинжилгээг төлбөртэй авах талаар шийдвэр гарсан байгаа. Энэ дагуу Эрүүл мэндийн сайдын тушаалаар үндэсний лавлагаа лаборатори буюу ХӨСҮТ, JCI олон улсын итгэмжлэл бүхий “Интермед” эмнэлгийн лабораториудад нислэг үйлдэхээс 24-48 цагийн өмнө шинжилгээг авч, монгол болон гадаад хэл дээр хэвлэн хүлээлгэж өгч байгаа юм байна.