Наймдугаар сарын 15-нд талибууд Кабул хотыг эзлэхэд Афганистаныг орхин дүрвэсэн Ерөнхийлөгч асан Ашраф Гани мэдэгдэл хийж ард түмнээсээ уучлал гуйжээ. Арабын нэгдсэн Эмират улсаас хийсэн мэдэгдэлдээ Ашраф Гани
Тухайн үед надад зугтахаас өөр ямар ч аргагүй байсангүй. Кабулыг орхих шийдвэр бол миний амьдралдаа гаргасан хамгийн хүнд шийдвар байсангүй. Дайн тулааныг өөрөөр дуусган төгсгөж чадаагүйг уучлаарай. Би ард түмнээ орхиж зугтахыг үнэхээр хүсээгүй боловч надад өөр арга байгаагүй. Намайг олон машин дүүрэн доллар авч зугтаасан гэх мэдээ бол ташаа мэдээ.
Би үнэн хэрэгтээ илүү харгис, цус урсгасан тэмцэл өрнүүлэхгүйн төлөө зугтаасан юм. Хэрвээ ийм шийдвэр гаргаагүй бол 1990-ээд оны үе шиг, иргэний дайн шиг гудамжинд мөргөлдөөн болж, олон олон гэмгүй энгийн номхон иргэдийн цус урсах эрсдэлтэй байсан.
Би 20 жил ардчилал цэцэглэн хөгжсөн, тусгаар улс болгохын төлөө ажилласан. Гэвч өмнөх Ерөнхийлөгч нарын нэгэн адил эмгэнэлтэйгээр бүтэлгүйтсэнд харамсаж байна хэмээжээ.