Баварийн нийслэлд анх удаа олон улсын IAA Mobility автомашины үзэсгэлэн зохион байгуулагдаж байна. Олон жилийн турш Франкфурт хотод төвлөрч байсан энэхүү үзэсгэлэн идэвхтнүүдийн эсэргүүцлийн улмаас Мюнхен рүү нүүн шилжсэн юм. Автомашины зах зээлийн хамгийн том тоглогчид оролцож, хамгийн сүүлийн үеийн загвараа танилцуулж, автомашины хөгжил, ирээдүйтэй шийдлүүдээ дэлгэдэг үзэсгэлэнгийн сонин хачнаас дэлгэж байна.
- Цар тахал өвчин эхэлснээс хойш Европт анхны бүрэн хэмжээний автомашины үзэсгэлэнг зохион байгуулж байна. © REUTERS / Michaela Rehle
2. Үзэсгэлэнг нээсэн Германы канцлер Ангела Меркель үүнийг итгэл найдварын дохио хэмээн нэрлэжээ. © REUTERS / Michaela Rehle/Pool
3. Олон автомашин үйлдвэрлэгчид шинэлэг бүтээлээ Мюнхенд авчирчээ. © REUTERS / Michaela Rehle
4. Үзэсгэлэнд оролцогчдийн гол анхаарал цахилгаан машинд төвлөрлөө. © AFP 2021 / Christof Stache
5. Байгаль орчинд хамгийн ээлтэй тээврийн хөгжил автомашин үйлдвэрлэгчдийн оюун санаанд баттай суужээ. © AFP 2021 / Christof Stache
6. Израилийн “City Transformer” компани зогсоол дээр агших боломжтой маневртай эвхэгддэг цахилгаан машин танилцуулжээ. © REUTERS / Wolfgang Rattay
7. Францын Навя компани үзэсгэлэнд ирсэн хүмүүсийг жолоочгүй автобусаар аялахыг санал болгож байна. © REUTERS / Michaela Rehle
8. Автомашины ухаалаг шийдлүүд нь хотын автомашины хөгжлийг дахин эргэцүүлэн бодоход хүргэж байна. Гадна талаасаа эмх цэгцтэй жижигхэн харагдах энэ машины дотор тал нь бүтэн жийп л гэсэн үг. © AFP 2021 / Tobias Schwarz
9. Шоуны үеэр ганц жижигхэн хаалгатай Microlino 2.0 нээлтээ хийсэн нь боломжит худалдан авагчдыг баярлуулжээ. © AFP 2021 / Christof Stache
10. Мерседес-Бенц супер танилцуулгаар толгой цохиж, Tesla-гийн өрсөлдөгч EQE, Mercedes-AMG-ийн спортын хэлтсийн анхны AMG EQS 53 цахилгаан машин, дээд зэрэглэлийн загварлаг Maybach-ийг үзүүлэв. © REUTERS / Michaela Rehle
11. BMW автомобилийн шоу юу болж болохыг харууллаа. I Vision Circular концепцийг бүхэлд нь дахин боловсруулсан материалаар хийжээ. © REUTERS / Michaela Rehle
12. Мюнхений Мотор шоуны IONiX цэнэглэх станцууд. © REUTERS / Michaela Rehle
13. 2035 он гэхэд Европт бензин хөдөлгүүртэй машин зарахгүй байхаар төлөвлөж буй Hyundai компани ирээдүйнхээ алсын харааг Ioniq 6 загвараар тодорхойлжээ.
14. Европын зах зээлд хувьцаа эзэмших сонирхолтой байгаа Хятадын Great Wall Motors концерн Вей, Ора хоёрын эрлийзийг Мюнхенд авчирлаа.
15. Волксвагены цахилгаан жийп нь 234 морины хүч, хэмжээ ихтэй зай хураагуур, хурдан цэнэглэлтийн гайхалтай хүчин чадлыг амлаж байна.
Эх сурвалж: РИА