Эрүүл мэндийн яам Covid-19 цар тахлын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ танилцууллаа. Сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3963 тохиолдол батлагдсанаас 1383 нь Улаанбаатар хотод, 2580 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн халдварын улмаас 40-80 насны найман хүн нас барсан байна.
Өнөөдрийн байдлаар нийслэл болон аймаг, орон нутгийн эмнэлэгт 20.439 хүн хэвтэн эмчлүүлж байна. Ттэдний 710 нь жирэмсэн эх, 2687 нь хүүхэд байна. Нийт эмчлүүлэгчдийн 13 771 нь хөнгөн, 5039 нь хүндэвтэр, 1363 нь хүнд, 266 хүн маш хүнд байгаа бол хөнгөн хэлбэрээр өвчилсөн 29 693 хүн гэрийн ажиглалт тусгаарлалтад өрхийн эмчийн хяналтад байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.