Тэнэглэл бол халдварладаг өвчинтэй адил хэмээн Шекспир хүртэл анхааруулж байжээ. Тиймээс эргэн тойрны хүмүүсээ илүү нарийн сонгох нь чухал байх нь. Гэхдээ хэнээс зайгаа барих ёстойгоо яаж мэдэх вэ? Үнэхээр тэгэх хэрэгтэй гэж үү? Энэ тухай сэтгэлзүйч Мария Эриль ийнхүү ярьж байна.
Би бол хүмүүнлэг хандлагатай хүн. Тиймээс тэнэглэл бол бага залуу насны ухаангүй байдал шиг сэтгэл санааны түр зуурын байдал гэдэгт итгэлтэй байдаг. Гэсэн хэдий ч өөрсдийнхөө тэнэг байдлаас болж олон хүн хүссэн шигээ хөгжилтэй аж төрж чаддаггүй гэж санавал би алдсан хэрэг болох биз. Тэр дундаа ойр дотны хүмүүс нь ямар байдаг бол.
Гэхдээ тэнэглэл яг ямар тохиолдолд илэрдэг, энэ нь зөвхөн ийм хүнтэй харьцдаг хүмүүст төдийгүй өөрийнхөө амьдралыг амьдрахад нь хэрхэн саад болж болохыг олж мэдэцгээе.
1. Тэнэг хүн зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг
Аливаа харилцаа нь харилцан яриан дээр суурилдаг бөгөөд энэ бол мэдээлэл солилцох арга гэдгийг төлөвшсөн хүн ойлгодог. Өөрөөр хэлбэл яриаг үүсгэх биш, солилцох явдал. Мэдээж хүн ямар нэгэн юм блсон үед ярих хэрэг гарах үе байлгүй яах вэ. Ийм зүйл хүн бүрт л тохиодог. Харин ганцаарчилсан эмгэгийн тухай ярьж байгаа тохиолдолд ярилцагч нь ядаж ганц үг дуугарч чадахгүй байвал тэнэг хүнтэй харьцаж байна гэсэн үг юм.
Нарцисс хүний тухай надад бүү хэлээрэй. Энэ тохиолдолд анхаарах зүйл бол амьдралын туршлага олж авах явцад сонсох нь чухал эх сурвалж гэдгийг тэр хүн ойлгоогүй явдал юм. Түүнээс гадна энэ чанар нь нөхөрсөг харилцаанд маш үнэ цэнэтэй. Хэрэв би зөвхөн сонсдог бол яагаад илүү сонирхолтой хүн байж болохгүй гэж? Өдгөө чалчаа лекц уншигчид олон байна.
2. Олон хүн байхад тэр илүү орилоо
Угаасаа чанга дуутай гэсэн онцгой тохиолдол бий гэж шууд л хэлнэ. Ийм тохиолдолд “Магадгүй энэ зүгээр л тэнэг үү?” гэсэн асуудал үүсэхгүй. Би тэдний тухай биш, харин ямар ч гүн, гүнзгий утга учиргүйгээр хашхираа болдог хүмүүсийг ярьж байна.
Ресторанд, бүдэгхэн гэрэлд, хүмүүс ярилцаж, зарим нь нөүтбүүк дээрээ ажиллаж, зарим нь чимээгүйхэн романтик уулзалттай байна гээд төсөөлье. Гэтэл тэнд чуу чангарч, инээлдэж ханиалдаж, ирсэн хүмүүсэйгээ мэндчилээд байвал ямар вэ. Гэнэт л тав тухай орчинд хувийн амьдралаа ярилцагчдаа тоочоод байх хатагтайн таагүй дуу. Хэн ч үүний талд орно гэж бодохгүй байна.
Бид сонсохыг хүсэхгүй, сонирхолгүй, ухалааг биш байдаг. Гэтэл бидний тархи чанга дуу чимээнд өөрийн эрхгүй анхаардаг, үүнээс бидний амьдралд шалтгаалдаг гэхээр ямар вэ. Ингээд л ресторан бүхэлдээ салалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авахаас өөр аргагүй болно.
Ганцаараа байгаа нөүтбүүктэй хүн ч яах вэ, чихэвчтэй болохоор амар байж мэднэ. Харин хосууд хурдан тооцоогоо хийгээд зугтахын түүс болно. Тэдний хувьд бүх зүйл эхэлж байгаа. Бусдын салалт тун таагүй сэдэв. Хатагтай дарс захиаллаа, дуу нь улам чангарлаа. Ингээд түүний тэнэглэлийг гадаах террас дээр байгаа хүмүүс хүртэл сонсоно.
3. Тэнэг хүн ярилцагчийнхаа хэрэгцээг тоолгүй орхидог
Түүнд сонирхолтой байгаа болов уу? Тэр ядраагүй юм байх даа? Магадгүй түүнээс холдох хэрэгтэй байдаг. Гэтэл завсарлага авах нь уу? Ийм хүн нэг амьсгалаараа бүхэл бүтэн орон зайг дүүргэдэг. Ялангуяа бусдыг гомдоохоос айдаг, эелдэг хүмүүсийн хувьд энэ их хэцүү.
Эргэх холбооны хэрэгцээ байхгүй байгаа нь нялх хүүхдийн өөртөө итгэх итгэлийн тухай өгүүлдэг. Ийм ярилцагчид бол өрөвдөх сэтгэл хараахан төрөөгүй хүүхэд шиг, ээж нь түүнийг чаргаар арван найм дахь километрт чирж байгааг ойлгож чаддаггүй. Тиймээс тэд нэг талаас “Хэрэв танд ямар нэг зүйл таалагдахгүй байгаа бол шууд хэлээрэй” гэж ойлгуулсан бололтой. Нөгөө талаар – тийм ээ, туршаад үзээрэй, надад хэлээрэй.
4. Тэнэг хүн бүгдээс айдаг
Тийшээ явбал тэнд тийм юм таарчихна, ийшээ явбал ийм юм таарна. Тэрүүгээр ч явахгүй, тийм зүйл байгаа. Гэвч аюулгүй, тав тухтай байдлын байнгын бүсийн эрэл хайгуул өөрчлөлтөд саад болдог. Энэ хувьсалын ямар ч ухаантай амьтан өөрийн айдастайгаа бие даан тохиролцох, эсвэл тусламж хүсэх аргаа олдог. Айдаст амьдралаа захируулна гэдэг тэнэглэл.
Медалийн нөгөө тал шиг хүн байнга л тулаанд орж, эрсдэлийг дэнслэхгүй, хүчээ мэдрэхгүй байвал хэцүү. Үүнээс бол хэчнээн тэнэглэл үйлддэг бол. Миний хувьд хоёр дахь төрлийн хүн нь бүхий л болгоомжлолоос айн хүлээдэг хүнээс илүү “Морь унасан толгойгүй хүн” гэдэгт илүү дөхөж очно.
Хүн ямар нэгэн зүйл үйлдэхдээ таатай, таагүй аль нь боловч туршлага олж авч байдаг. Харин дөрвөн хананы дунд уйтгарлан суухдаа аятайхан суваг хайж байгаа хүн ямар юмных нь туршлага олж чадах вэ дээ.
5. Тэнэг хүн өөрийн тогтоосон зүйлдээ эргэлздэггүй
Миний бодлоор энэ бол тэнэглэлийн оргил. Шинжлэх ухааны ямар ч салбараас цаг хугацааны явцад төсөөллүүд яаж өөрчлөгдөж байгааг харж болно. Нэгэн цагт үнэн зөв, маргашгүй гэж байсан зүйл нэг л нээлтээр тэр чигтээ эргэж, мэдлэгийн системийг өөрчилдөг бол өмнөх итгэл үнэмшил нэг л өдөр балар төөрөгдөл болон хувирдаг.
Тэгэхээр тогтсон сэтгэлгээтэй, уян хатан байж, шинэ мэдлэг хүлээн авч чаддаггүй хүн бол шууд л Альцгеймерийн зам руугаа явж байна гэсэн үг.
6. Тэнэг хүн бүх зүйлийг хар, цагаан болгон хуваадаг
Эсрэг тэсрэгийн туйл болгон тогтоож, зөрүүдлэлээ хэд дахин нэмэгдүүлэх нь тэнэглэлийн бас нэгэн шинж. Хэрэв та эргэлт хийхээ больсон бол танд энэ шинж байна. Тэгээд л боллоо, одоо та насан туршдаа хэвээр үлдэх болно. Хагас өнгө, нөхцөл байдал, нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх зэрэг нь ухаалаг хүмүүсийн онцлог шинж биш юм.
… Энэ текст бол энэ хуваагдлын жишээ. Хүмүүсийг тэнэг, ухаалаг гэж хуваах нь маш тэнэг хэрэг. Эцсийн эцэст, хүн бүр өөрийн гэсэн түүхтэй, өөрийн гэсэн туршлагатай байдаг бөгөөд энэ нь амьдралын энэ үе шатанд хүн зөвхөн өөрийнхөө тухай ярьдаг, ярилцагчтайгаа шалгадаггүй, эсвэл айдаст автдаг.
Бидний хүн нэг бүр заримдаа тэнэг ааш гаргаж чаддаг тул бидний хийж чадах хамгийн сайн зүйл бол дотоод амьдралдаа анхаарлаа хандуулж, эргэн тойрныхоо ертөнцөд хамгийн сайн сайхан сэтгэлийг өгөх явдал юм.
Эх сурвалж: PSYCHOLOGLES.RU