ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курилийн арлуудад “бизнес эрхлэгчдэд зориулж, урьд өмнө байгаагүй татварын онцгой журам нэвтрүүлэхээ” мэдэгджээ.
В.Путиний мэдэгдсэнээр, бизнес эрхлэгчдийг орлого, эд хөрөнгө, газрын албан татвараас 10 жилийн хугацаатай чөлөөлж, даатгалын шимтгэлийг мөн бууруулна. Түүнчлэн гаалийн хөнгөлөлт ч эдлэх аж.
“Хөнгөлөлттэй журам нэвтрүүлснээр Курилийн хөгжилд, юуны өмнө аялал жуулчлал, далайн соёл, дахин боловсруулах зэрэг салбарт ирээдүйтэй төслүүд хэрэгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна” хэмээн ОХУ-ын төрийн тэргүүн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын нэгдсэн хуралдааны үеэр мэдэгджээ. Курилийн арлуудад үйл ажиллагаа явуулдаг гадаадын компаниуд мөн онцгой нөхцөл байдлыг ашиглах боломжтой байна.
Эх сурвалж: РИА