Өвөлжилтийн бэлтгэл ажил, том бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор дөрвөн чиглэлийн ачаа бараанд онцгой анхаарах шаардлагатай гэж үзэн УОК-оос шийдвэр гаргасан байгаа. Замын-Үүд боомтод бөөгнөрсөн ачааны хажуугаар бүтээн байгуулалтын бараа бүтээгдэхүүнийг татаж авах шаардлага гарсан гэнэ.
Тухайлбал Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилд зориулагдсан 100 гаруй машин тоног төхөөрөмжийг татаж авах шаардлагатай болсон учраас эдгээр ачааг дөрвөн өдөрт багтаан татахаар болсон. Өдөрт Замын-Үүд боомтоор нэвтэрч буй 100-120 орчим автомашины 45 нь Эрдэнэт үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэсэн тээврийн хэрэгсэл байна гэж ЗТХЯ-ны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдэгдлээ.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн бүтээн байгуулалтаас гадна авто зам, газрын тосны үйлдвэр, ДЦС нь өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор тоног төхөөрөмжөө татан зайлшгүй ажил явагдаж байгаа. Үүнтэй холбоотойгоор тухай бүрд нь зохицуулалт хийж татах гэнэ.