ОХУ-ын Владивосток хотноо болж байгаа Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахимаар оролцож байна.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нэгдсэн хуралдааныг нээж үг хэлсэн бөгөөд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлнэ.
Чуулга уулзалтад оролцогсдод БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Тайландын Хаант Улсын Ерөнхий сайд Праут Чан-Оча нар видео мэндчилгээ дэвшүүлж, үг хэлэх юм.
Чуулган “Шинэ эрин үеийн эдийн засаг: Юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод-шинэ сорилт боломжууд”, ”Өөрчлөгдсөн дэлхийд хамтын хариуцлага”, “Залуучуудын Алс Дорнын эдийн засгийн форум” гэсэн үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд болж байна гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээллээ.