2021-09-03 08:301min00

Есдүгээр сард Сөүл рүү үйлдэх хоёр нислэгээр зорчигч тээвэрлэхгүй

02

“МИАТ” компаниас энэ сарын 10, 11-нд үйлдэх Улаанбаатар-Сөүлийн нислэгээр зорчигч тээвэрлэхгүй болсон талаар өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, Улаанбаатар-Сөүлийн зорчигчдоос КОВИД-19 халдварын тохиолдол олон батлагдсан тул БНСУ-ын Хорио цээр, халдвартай тэмцэх газраас “БНСУ-руу нислэг үйлддэг бүх агаарын тээвэрлэгчдэд мөрдүүлэх заавар”-ын дагуу зорчигч тээвэрлүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна. Иймд энэ сарын 10, 11-нд Сөүл рүү нисэх тасалбар захиалсан иргэдийг тийз авсан газартаа хандахыг анхаарууллаа.

Харин Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгт өөрчлөлт ороогүй байна.