Японд Moderna-гийн вакцинаас илэрсэн, соронзонд нөлөөлдөг хольц нь гангийн хэсэг байсныг Японы ЭМЯ-наас мэдээлсэн байна.
Moderna вакциныг Японд оруулж ирж буй Takeda Pharmaceutical компани шинжилгээ хийсний үр дүнд энэ жижиг хэсэг нь үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нэг хэсэг, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй гэж гаргажээ.
Takeda Pharmaceutical компани Японд хоёр хүн тарилга хийлгэснийхээ дараа нас барсантай холбогдуулан сайн дураар, ил тодоор мөрдлөг шалгалт явуулснаа онцолсон байна. Одоогоор мэргэжилтнүүд хоёр хүний нас баралт, вакцинжуулалтын хооронд холбоо бий эсэхийг тогтоогоогүй байна.
“Биед хэсэгчлэн хариу үйлдэл үзүүлэх боломжтой. Гэхдээ ийм жижиг хольц хүний биед орсноор эрүүл мэндэд аюул учруулах магадлал маш бага” хэмээн Takeda Pharmaceutical-д мэдээлжээ.
Компаниас түүнчлэн хольцтой гурван хэсэг вакцинаа татахаа зарласан байна. Үүнийг өмнө нь ЭМЯ-наас нь ашиглахыг зогсоожээ. Хольц бүхий вакциныг Испанид үйлдвэрлэсэн аж. Үл мэдэгдэх хэсгийн хэмжээ нь хэдэн миллиметр хүрч байсан бөгөөд соронзонд нөлөөлж байв. Энэ хэсгийн вакцинаар Японы 170 мянган иргэнийг тарьжээ.
Эх сурвалж: Mir24.tv