Android үйлдлийн системийн шинэ хувилбарт гар утсыг нүүр царайны хувирлаараа удирдах боломж бий болно. Шинэ функцийн талаар The Verge-д мэдээлэв.

Android 12 үйлдлийн утас нь хэрэглэгчийнхээ нүүр царайны хувирлыг таньдаг болно. Үүний тусламжтайгаар утсаа удирдах боломж бүрдэнэ. Жишээ нь нүдээ анивчих, амаа ангайх зэрэг үйлдлээр удирдах аж.

Хэрэглэгчдэд боломжтой үйлдлүүдийн дунд гар утасны дэлгэцийг эргүүлэх, үйлдлээ цуцлах, камер нээх буюу медиаконтент бүтээхдээ завсарлага авах зэргийг нэрлэдэг. Гэхдээ үйлдэл бүрийг хувь хүн л хийх бөгөөд систем тодорхой нүүр царайгаар ажиллана гэсэн үг.

Нүүр царайны удирдлага Google Pixel фирмийн ухаалаг гар утсанд зориулсан Android 12-ын бета хувилбаруудад хэрэгжих юм байна.

Эх сурвалж: PIA

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн