Арванхоёр дахь удаагийн татан авалтаар 333.450 тун Pfizer/Biontech вакцин хүлээн авлаа

2021-09-02 13:551min0
05

Монгол Улс өчигдөр (2021.09.01) 12 дахь удаагийн татан авалтаар 333.450 тун Pfizer/Biontech вакцины хүлээн авлаа.

Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэх 2.5 сая Pfizer/Biontech вакцины 1.373.430 тун вакциныг өчигдрийн байдлаар хүлээн аваад байна.

НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд байгуулсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар 2,35 сая тун вакцины худалдан авалтыг санхүүжүүлж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй