ХЭҮК Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг бусдын нэр хүнд, хувийн байдлыг хүндэтгэн үзэж ажиллах анхааруулыг өгчээ. Б.Бямбадорж нь Түргэн тусламж авахаар “Энэрэл” эмнэлгийн гадна очоод нас барсан коронавирусийн халдвартай иргэний талаар “Алтны дархан хийнгээ тус байрны зоорийн давхарт амьдардаг. Сүүлийн арван хоногт согтууруулах ундаа байнга хэрэглэсэн” хэмээн ярьсан юм.
Талийгаач долдугаар сарын 2-нд түргэн тусламж дуудсан бөгөөд эмнэлгийн тусламж авч чадаагүй учраас хоёр хоногийн дараа эмнэлэгт очиж, эмнэлгийн гадаа нас барсан юм. Ар гэрийнхэн нь НЭМГ-ын дарга Б.Бямбадоржид гомдолтой байгаагаа мэдэгдээд ХЭҮК-т хандсан аж.
ХЭҮК түүний энэ үйлдэлд хариуцлага тооцуулахаар ХЭҮК Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт албан бичиг илгээсэн байна.