Цагаан ордон ОПЕК-ийн гишүүн орнуудын газрын тосны олборлолтоо сэргээх шийдвэрийг дэмжсэн бөгөөд нефтийн олборлолт наймдугаар сараас хойш сар бүр 0.4 сая баррелиар өсөх төлөвтэй байна. Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлэв.
ОПЕК газрын тосны олборлолтоо аажмаар нэмэгдүүлж байгаад Цагаан ордон баяртай байгаа бөгөөд АНУ үнэ тогтоох, өрсөлдөх чадвартай зах зээлийн ач холбогдол, эдийн засгийн сэргэлтийг дэмжихийн төлөө илүү их зүйл хийх тал дээр ОПЕК-ийн гишүүн орнуудтай үргэлжлүүлэн хамтран ажиллана гэсэн байр суурьтай байгаа аж.
Энэхүү шийдвэрийн талаар ТАСС-ын сурвалжлагчийн тайлбарыг авах хүссэн боловч Цагаан ордон хараахан хариу өгөөгүй байна. ОПЕК-ийн орнуудын сайд нар лхагва гаригийн орой өмнө нь таамаглаж байснаар 7 дугаар сард батлагдсан газрын тосны олборлолтыг сэргээх төлөвлөгөөг өөрчилсөнгүй. Нефтийн олборлолт наймдугаар сараас хойш сар бүр 0.4 сая баррелээр өсөх төлөвтэй байна гэж ОПЕК -ийн нарийн бичгийн дарга нарын газраас ТАСС агентлагт мэдээлжээ.
Сайд нарын дараагийн уулзалт 10 дугаар сарын 4 -нд болно. Энэ уулзалтаар газрын тосны илүүдэл үйлдвэрлэлийн нөхөн олговрын төлөвлөгөөг 2021 он хүртэл сунгахаар тохиролцсон бөгөөд газрын тосны олборлолтоо 7 дугаар сарын сүүл хүртэл бууруулах ОПЕК-ийн төлөвлөгөөний 109 хувиар биелсэн гэж үзжээ.