Хойд Солонгост санал болгосон бараг гурван сая тун Covid-19 халдварын эсрэг вакциныг өөр улс оронд хуваарилах бодолтой байна гэж НҮБ мэдэгджээ. Дэлхий даяар вакцины хомсдол үүсч байгаа тул тусад хуваарилсан вакциныг татан, вакцин хэрэгтэй байгаа өөр улс орнуудад шилжүүлэх байр суурьтай байгаа гэж НҮБ-ийн хэвлэлийн төлөөлөгч хэлжээ.
Ядуу буурай орнуудад вакцин авахад туслах зорилготой Ковакс хөтөлбөрийн хүрээнд НҮБ Хойд Солонгост БНХАУ-д үйлдвэрлэсэн Sinovac тарилгыг санал болгожээ. Наймдугаар сарын 19-ний байдлаар Хойд Солонгост Ковид-19-ийн тохиолдол бүртгэгдээгүй. Эрүүл мэндийн ажилтнууд болон томуу төст өвчтэй хүмүүсийг оролцуулаад 37.291 орчим хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүгд сөрөг гарсан гэж ДЭМБ коронавирусын талаарх долоо хоног тутмын тайландаа дурджээ.
Нууц үндэстэн тахал эхлэх үеэс вирусын эсрэг хатуу арга хэмжээ авчээ. Тус улс өнгөрсөн оны нэгдүгээр сард хилээ хаасан анхны орнуудын нэг юм. Гэхдээ энэ бол Хойд Солонгосын вакцинаас татгалзсан анхны тохиолдол биш аж.
Долдугаар сард AstraZeneca-ийн хоёр сая орчим тун вакцинаас татгалзсан бөгөөд Өмнөд Солонгосын судалгааны төв вакцинаас татгалзсан явдлыг болзошгүй сөрөг үр дагаварт санаа зовниж байна хэмээн мэдээлж байв.
ОХУ -ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн долдугаар сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Хойд Солонгост “Sputnik” вакцинаа нийлүүлэх саналыг хэд хэдэн удаа тавьсан хэмээн мэдэгдсэн. Хойд Солонгос нь Ковид-19 вакцинжуулалтын үр дүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бөгөөд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ, Европт гарсан ослын талаар болон хувь хүмүүс буудлагад өртөн амь алдсан тухай мэдээг байнга мэдээлдэг юм.
Эх сурвалж: BBC