УИХ-ын 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд нэр дэвшигчдээ улс төрийн намууд тодруулж эхэлжээ. Нөхөн сонгуульд оролцохоор 9 нам, нэг эвсэл мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн.
- Монгол Ардын нам
- Үнэн ба Зөв нам
- Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам
- Дэлхийн монголчууд нам
- Гэр хороолол хөгжлийн нам
- Зөв хүн электорат эвсэл
- Ардчилсан нам
- Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
- Ард Түмний олонхийн засаглал нам
- Иргэний зориг ногоон нам.
Хуулийн дагуу өнөөдөр (2021.09.01) намууд нэр дэвшигчдээ зарлах юм. Эрх баригч МАН өнөөдөр бага хурлаа хуралдуулж нэр дэвшигчдээ тодруулах бол, АН Хэнтий аймагт Б.Гарамгайбаатарыг, Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүлийг дэвшүүлэхээр тохирсон сурагтай. МАН-ын хувьд СХД-т Э.Батшугарыг, Хэнтий аймагт Ц.Идэрбат нарыг нэр дэвшүүлэхээр бэлтгэж, Бага хурал дээр санал хураана гэсэн мэдээлэл байна. ХҮН-ийн хувьд Хэнтий аймагт нэр дэвшигч сойхгүй, СХД-т Б.Найдалааг нэр дэвшүүлнэ гэж намын дарга Т.Доржханд хэвлэлд өгсөн ярилцлагадаа мэдэгдээд байгаа билээ.