Коронавируст /Ковид 19/ халдварт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан элсэлтийн ерөнхий шалгалт 08 дугаар сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд боллоо.
Энэ жилийн ЭЕШ-д Дорнод аймгийн ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчид хамгийн олон буюу 5 хичээлээр нийт 7 сурагч 800 оноо авсан байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтандаа амжилт үзүүлсэн 7 сурагчдад тус бүр 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн урамшуулал, бэлтгэсэн багш тус бүрт 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдөр аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн дарга бөгөөд Засаг дарга М.Бадамсүрэн гардуулж өглөө.
Элсэлтийн ерөнхий шалгалтад:
Монгол хэлний хичээлээр:
1. Баяндун сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Баттөмөр овогтой Гэрэлтунгалаг 96 хувийн гүйцэтгэлээр 800 оноо,
Математикийн хичээлээр:
2. Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Бямбахандын Балжмаа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо,
3. Батсуурь овогтой Сийлэгмаа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Нийгэм судлалын хичээлээр:
4. Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Цэдэндорж овогтой Алтаншагай 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
5. Шинэ хөгжил цогцолбор сургуулийн сурагч Бямбадорж овогтой Сарангуа 100 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Химийн хичээлээр:
6. 8 дугаар сургуулийн сурагч Мягмарсүрэн овогтой Халиунаа 94 хувийн гүйцэтгэлээр 800 оноо
Биологийн хичээлээр:
7. Улсын тэргүүний 1 дүгээр сургуулийн сурагч Гантулгын Мишээл 100 хувийн гүйцэтгэлээр 800 онооны амжилт үзүүллээ.
Сурагчдаа ЭЕШ-д амжилттай бэлтгэсэн нийт багш нар, сургууль хамт олон, эцэг, эхчүүддээ, дэмжиж хамтран ажилласан бүх хүмүүст ТАЛАРХАЛ илэрхийлж, нийт төгсөгчдийнхөө цаашдын сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн