2021-2022 оны хичээлийн жилд оюутнуудад олгох зээлийг хэрхэн хэрхэн зохицуулсан талаар Боловсролын зээлийн сан өнөөдөр (2021.08.31) мэдээлэл хийлээ.
Энэ хичээлийн жилд Монгол Улсын 88 их дээд сургуульд 147 мянган оюутан суралцана. Тэдний 11 хувь нь Боловсролын зээлийн санггаас зээл авдаг аж. Энэ жил оюутны хөгжлийн зээлийг их, дээд сургуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр дамжаанд суралцаж байгаа, өмнө нь зээл авч байсан оюутнуудад үргэлжлүүлэн авна.
Мөн Засгийн газрын 71 дүгээр тогтоолын дагуу өнчин, цаатан өрхийн хүүхдүүд, багш, сувилагч мэргэжлээр суралцаж буй оюутнуудад олгодог буцалтгүй тусламж олгох аж. Боловсролын зээлийн сан энэ намраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг болон өөрчлөгдөж байгаа аж. Дэлхийн шилдэг их дээд сургуулиудад зээлээр суралцдаг байсан бол сан Ерөнхийлөгчийн тэтгэлэг болон өөрчлөгдсөөр тус сургуулиудад тэтгэлгээр суралцах боломж нээгдэж байгаа гэж хэвлэлийн хурал хийгчид мэдээлэв.
Жилд дунджаар 40 оюутан дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцуулдаг байсан бол цаашдаа 500 оюутан шилдэг их дээд сургуульд суралцах юм байна.