Прокурорын байгууллага 2021 оны наймдугаар сарын 23-27-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 205 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 337 даалгавар бичгээр өгчээ.
Өнгөрсөн долоо хоногт 1,951 хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавьж, 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эх сурвалж: Монгол Улсын Ерөнхий прокурорын газар