Оросын Ерөнхий сайд Михаил Мишустин Физик, математикийн үндэсний төв байгуулах тогтоол баталсныг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Төвийг Ерөнхийлөгч Владимир Путины зарлигаар байгуулж байна.
“Төвийн гол зорилго нь дэлхийн түвшний эрдэм шинжилгээний шинэ үр дүн гарган авах, дээд мэргэжлийн эрдэмтдийг бэлтгэх, улс орныхоо эрдэм шинжилгээний чадавхыг бэхжүүлэх” хэмээн баримтад дурьджээ.
Төв байгуулах ажилд “Росатом”-ын мэргэжилтнүүд, Оросын ШУА-ийн эрдэмтэд, Москвагийн улсын их сургууль, Курчатовскийн хүрээлэнгийн эрдэмтэд оролцоно. Төвийн бааз нь Москвагийн улсын их сургуулийн салбарын сургалтын корпус, дэвшилтэт лаборатори, “Саров” техникийн парк болох юм байна.
Физик, математикийн үндэсний төвд математик, физик, тооцоолох технологийн салбарын судалгааны хөгжил анхаарлын төвд байна. Түүний үйл ажиллагааг байгууллага хоорондын зөвлөл чиглүүлнэ. Түүнчлэн эрдэм шинжилгээний хөтөлбөр, хөгжлийн хөтөлбөр, төр засгийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын харилцан хамаарлыг хангах зэрэг асуудлыг баталж ажиллана. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын тусдаа даалгавраар батална. Зохих баримтын төслийг Боловсрол, шинжлэх ухааны яам ойрын хоёр сарын хугацаанд танилцуулахаар болжээ.
Эх сурвалж: РИА