Тайландын цагдаагийн газар нэгэн өвөрмөц хэргийг шалгаж байна. Бангкокоос холгүй байдаг Самутпракан мужид, COVID—19-тэй тэмцэж буй хээрийн нэгэн эмнэлэгт өвчтөнүүд нь цагийг хэтэрхий сайхан өнгөрүүлсэн хэрэг гарчээ. Өвчтөнүүд эмчилгээний хажуугаар архи, хар тамхи хэрэглэн найрлаж, группээрээ секс хийсэн тохиолдол илэрчээ.
Харин энэ асуудалд цагдаа нар оролцох болсон нь хавтгайрсан найрны үеэр зодоон болж, нэг өвчтөн толгойгоо гэмтээсэнтэй холбоотой аж.
Эмч нар хэтэрхий хөгжилтэй өвчтөнүүдийг журманд нь оруулахын тулд хүчний байгууллагынханд хандсан боловч огт тоогоогүй гэнэ. Харин “азаар” нэг өвчтөн гэмтсэнээр асуудал анхаарлын төвд оржээ.
Нэгжлэгийн үеэр өвчтөнүүдээс 20 гаруй хайрцаг тамхи, тамхины цахилгаан төхөөрөмж хураан авсан байна. Харин хар тамхи илрүүлж чадаагүй ч ажиглалтын камерт хүмүүс татаж байгаа нь гарчээ.
Харамсалтай нь видео бичлэг амар тайван байдал алдуулагчдыг илрүүлэх хэмжээний чанартай биш байсан тул цагдаа нар энэ эмнэлэгт хяналт тавихгүй байхаар болжээ. Үүнээс гадна эмнэлэг өвчтөнүүдээ хүйсээр нь ангилж, журам зөрчсөн хүмүүсийг өөр эмнэлэг рүү шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахаа анхааруулсан аж.
Эх сурвалж: Kp.ru