Спутникийн вакцинжуулалттай холбоотой судалгаа дэлхий даяар ховор байгаа. Монгол Улсад коронавирусын халдварын эсрэг вакцины III дахь тунг хийж эхлэх гэж байгаатай холбоотойгоор жишээ нь, Спутник вакцинаар эхний хоёр тунгаа авсан хүмүүст III дахь тун болгож Pfizer вакциныг тарих судалгаа ХӨСҮТ-д хийгдэж байгаа юм байна. Тус судалгааны урьдчилсан дүн гараагүй байгаа аж.
Гэхдээ гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр мэдэгдлээ.