Хичээлийн шинэ эхэлж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн байранд хийгдэж байсан коронавирусын шинжилгээ авах цэгүүдийн зарим байршилд өөрчлөлт орж эхэлжээ. Тухайлбал, Баянгол дүүрэгт байрлах шинжилгээний цэгийн байршил өөрчлөгдсөн байна.
Дараах зургаан байршилд 09:00-12:00 цагийн хооронд түргэвчилсэн шинжилгээ авч байгаа. Үүнд:
- Баянгол дүүрэг- Эмүжин төв /Өргөө кинотеатрын урд Петровис ШТС-ын баруун урд талд/
- Сүхбаатар дүүрэг- Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэг цэгийн үйлчилгээ /100 айл “Жоби” төвийн зүүн талд/
- Чингэлтэй дүүрэг- Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн нэгдсэн эмнэлэг /СУИС-ийн замын урд ЧД-ийн нэгдсэн эмнэлгийн хашаан дотор/
- Баянзүрх дүүрэг- Баянзүрх дүүргийн авто оношилгооны төвийн зогсоол
- Сонгинохайрхан дүүрэг- 5 шарын төмөр замын гармын ард байрлах “Номин” агуулах худалдааны гадна талбай
- Хан-Уул дүүрэг- Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбай.