Автомашин үйлдвэрлэгчид болон технологийн компаниуд сүүлийн жилүүдэд жолоочгүй, өөрөө жолооддог машин бүтээхэд хамаг хүчээ дайчилж байгаа. Энэ долоо хоногт IBM болон Британийн буяны байгууллага Promare анхны ахмадгүй усан онгоцны навигацийн системийн туршилтууд удахгүй хийгдэх гэж байгааг зарлалаа.
Системийн ажил сүүлийн хоёр жил үргэлжилж байна гэж төслийн Техникийн төвийн захирал Дон Скотт мэдэгджээ. Мөн тэрээр далайд бодит байдлыг урьдчилан таамаглаж, түүнд тохирсон технологийг шийдэх боломжгүй тул хиймэл оюун ухаанд суурилсан системийн туршилтыг хийх аж.
Автомит хөлөг онгоц нар, салхины эрчим хүч ашиглан Атлантын далайг гатлахад хоёр долоо хоног зарцуулах гэнэ. Үүний зэрэгцээ зогсолтын дизель генератороор тоноглогдсон бөгөөд навигацийн систем нь бусад хөлөг онгоцыг таних, аюултай нөхцөл байдалд шийдвэр гаргах чадвартай гэж төслийнхөн үзэж байна.
Эх сурвалж: EURONEWS