“COVID-19” халдвар Номхон далайд оршдог Палау арал улс дээр шинээр бүртгэгдэж, халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орон, нутаг дэвсгэрийн тоо 221-д хүрснийг өнөөдөр Worldometers мэдээлжээ.
Монгол Улсын хувьд халдварын тархалт өндөр гэсэн ангилалд багтаж байгаа бөгөөд хэдхэн хоногийн дараа 2021-2022 оны Хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Боловсролын байгууллагын үйл ажиллагаа эхлэх гэж байгаатай холбогдуулан БШУЯ, ЭМЯ хамтран халдвар тархалтын үед сургууль, цэцэрлэгүүдэд мөрдөх түр журмыг боловсруулсан байгаа.
Журмын дагуу боловсролын байгууллагууд эрт илрүүлэг, тандалтын арга хэмжээг маш сайн хэрэгжүүлэх шаардлагатай бөгөөд сургууль цэцэрлэгийн эмч нарт
-Коронавирусын халдварын сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тандалт хийх, мэдээлэх, хариу арга хэмжээ,
-Сургууль, цэцэрлэгийн байгууллагад баримтлах халдварын сэргийлэлт, хяналт,
-Коронавируст халдварын үеийн хүүхдийн сэтгэл зүйд дэмжлэг үзүүлэх сэдвээр онлайн сургалтыг өгчээ. Дэлхийн улс орнуудын жишгээс харахал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хааж, цахимд шилжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Монгол Улсын хувьд хоёр жил онлайнд шилжин завсарласан сургалтыг танхимын хэлбэрээр, тодорхой журамд захирагдан явуулах гэж байна. Тиймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хичээлийг цахимд шилжүүлэх нь Covid-19 халдвар тархалтын нөхцөлд байдалд авах хамгийн эцсийн шатны арга хэмжээ байх болно гэдгийг өнөөдөр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа хэллээ.