Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын алба нь энэ оны долдугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 25-ыг дуусталх хугацаанд 2394 аж ахуйн нэгж, иргэний 1.1 тэрбум гаруй тонн, 4.1 сая ширхэг экспорт, импортын бараа, бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийн ажиллажээ. Хяналт, шалгалтаар зөрчил илэрсэн 58 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын холбогдох дутагдлыг арилгаж, хяналтын ажлыг уртасгасан цагаар хийжээ.
Мөн импортын хяналтын хүрээнд 24 мянга гаруй, экспортын хяналтын хүрээнд 19 мянга гаруй тээврийн хэрэгсэлд хяналт тавьжээ. Экспортын хяналтад 251 аж ахуйн нэгж, иргэний нэг сая гаруй тонн бараа таваар хамрагдсан байна.