Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийг хүргэж байна.
Сүүлийн 24 цагт 2433 хүнээс халдвар илэрлээ. Халдварын
- 632 нь нийслэл хотод,
- 1,657 нь орон нутагт бүртгэгджээ. Мөн коронавирусын халдварын улмаас 41-80 гаруй насны дөрвөн хүн нас барсан байна. Энэ хугацаанд 1521 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.
Өнөөдрийн байдлаар коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12.472 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 13.332 хүн Өрхийн эмчийн хяналтанд, гэрээр эмчлүүлж байна.