Нэрт биохимич, эмийн үйлдвэрийн ажилтан асан Шейн Эллисон орчин үеийн анагаах ухааны чиг хандлагыг эсэргүүцсэн мэдэгдэл хийжээ. Тэд эмийн сангаар зарагддаг бүхий л эмийг дэлхийн хүн амыг цөөлөх гэсэн нэг л зорилготойгоор үйлдвэрлэдэг гэсэн цочирдуулам зүйл ярьсан байна.
Эмийн сангууд өдгөө хаа сайгүй тааралдах болсон. Хуучин нь улам өргөжиж, шинэ нь галзуу хурдтайгаар үүдээ нээдэг гэхэд болно. Эрүүл мэнддээ анхаарсан зарим нь спорт заалыг витаминаар орлуулж, дархлаагаа юу нь мэдэгдэхгүй эм тариагаа “сайжруулна”. Хэдийгээр эмийн хор уршгийн талаар хүн бүр мэдэх боловч эмч нар жороо бичсээр л, байдаггүй өвчнүүдийг эмчилсээр л…
Нэрт биохимич, эм зүйн үйлдвэрийн ажилтан асан Шейн Эллисон анагаах ухааны орчин цагийн хандлагыг эсэргүүцдэг. Тэрбээр эмийн сангуудаар зарагддаг бүхий л эм бэлдмэлийг дэлхийн хүн амыг цөөлөх гэсэн нэг л зорилготойгоор үйлдвэрлэдэг гэх цочирдуулам мэдэгдэл хийжээ.
“Бид шинж тэмдгийг дарах зорилгоор эмийг боловсруулдаг гэдгийг тооцоолоорой. Өөрөөр хэлбэл бид эмчилдэггүй” гэжээ. Энэ үгийг компанийн ажилтнуудад ажилд авах үед нь л хэлдэг байна. Үйлдвэрлэлийн стратеги нь ердөө л тухайн хүнийг насаараа эм аваад, хэрэглэж байхад чиглэжээ. Энэ бол эмч, эмзүйчдийн ажлын цаад мөн чанар.
Харин өвчний шинж тэмдэг арилсан бол юу хийх вэ? Мэдээж шинэ өвчин бүтээж, түүнийг эмчлэх явдал. Шинэ өвчин бодож олоод л эм бичиж өгөөд байна. Үүнийг батлах ямар ч боломжгүй.
Тэгвэл ямар эмийг ууж болохгүй вэ? Өөрийнхөө тааллаар л сонго. “Хэрвээ эмч уг эм үнэхээр шаардлагатай гэж нотолж чадахгүй бол 10 тохиолдлын 9-д нь тухайн эмийг бүү уу” хэмээн биохимич зөвлөжээ.
“Химич байхдаа би үнэхээр их гайхсан. Энэ эмнүүд, тэдгээрийн хөнөөх чадвар манай лабораторид, өөр лабораторид ч илэрч лбайлаа. Энэ бол гаж нөлөө үүсгэдэг, үр дүнгүй, аюултай эм юм. Тэгээд яаж зардаг гээч?” хэмээжээ.
Эмийн үйлдвэрүүдэд маркетингийн хэлтсүүд үр ашигтайгаар үйл ажиллагаа явуулдаг. Тэнд эмчид зориулсан заавар, борлуулалтын хүчирхэг схем бодож олдог байна. Компаниас эерэг тайлан, профессоруудын дүгнэлт, эмийн сан гээд бүгдэд л төлбөр төлнө. Тэгэхээр энэ эмийг худалдан авлаа л бол шинжлэх ухааны ивээн тэтгэгч болж байгаа гэсэн үг.
“Жил бүр 125 мянгаас доошгүй тооны хүн жорын эм бэлдмэлээс болоод үхдэг” хэмээн Шейн Эллисон мэдэгджээ. Уг нь нас баралтыг бууруулах судалгаанд хэдэн саяыг зарцуулбал илүү үр дүнтэй мэт. Гэвч эмийн үйлдвэрүүд шинэ, илүү хүчтэй эм бүтээхийн тулд асар их мөнгө гаргадаг. Маркетинг нь ажиллаж, хүн ам нь худалдан авч, орлого нь өсдөг байна.
Бид хуйвалдааны ээлжит онол үнэн үү үгүй юу гэдгийг мэдээж баталж чадахгүй. Гэхдээ эмийнхээ зааврыг, ялангуяа “гаж нөлөө” гэсэн хэсгийг сайн хараарай. Ямар нэгэн юм байвал бодож үзэх л ёстой гэсэн үг. Таны хувьд ямар эмийг хэрэглэх, эс хэрэглэх нь дурын л асуудал.
Эх сурвалж: Fithacker.ru