РИА Новости:  Афганистаны Ерөнхийлөгч асан Хамид Карзай болон Үндэсний эвлэрлийн зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла нар Кабулд гэрийн хорионд орсон талаар CNN эх сурвалжаас эш татан мэдээлжээ. Талибанчууд тэдний хамгаалагчдын зэвсэг болон автомашиныг хураан авчээ.

Афганистаны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Карзай, Абдулла болон Исламын намын удирдагч Гульбеддин Хекматиар нарыг Талибан бүлэглэлийг байгуулах гэж байгаа Афганистаныг удирдах зөвлөлд нэгдэнэ хэмээн мэдээлж байсан юм.

Афганистаныг удирдах зөвлөл нь Улс төрийн жигүүрийн тэргүүн Абдула Гани Барадара, цэргийн комиссын дарга Моулави Якуба нарын 12 оролцогчтой байх төлөвтэй байна.

Талибанчууд маш хурдан дайралт хийж, Бүгд найрамдах улсын ихэнх хэсгийг Засгийн газрын цэргүүдээс эргүүлэн аваад байгаа. Босогчдын хяналтаас гадуур цорын ганц муж үлдсэн. Кабулаас зүүн хойд зүгт орших Панжшир талибаны хяналтанд ороогүй хэвээр байгаа бөгөөд энэ нь газар нутаг, хүн амын тоогоороо хамгийн жижиг мужуудын нэг юм.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн