Эрүүл мэндийн сайд С.Энхболд өчигдөр 022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн улс даяар эрт илрүүлэг болон урьдчилан сэргийлэх үзлэгт бүх иргэнийг хамруулах зорилтыг тавин ажиллаж байна хэмээн мэдэгдэв.
Манай улсын хувьд тэргүүлэх таван өвчлөлд амьсгалын тогтолцооны эмгэг, хоол боловсруулах, шээс, бэлгийн зам, зүрх судас, гэмтэл хордлого гадны бусад шалтгаантай гэсэн өвчлөл багтдаг.
Нас баралтын хувьд зүрх судасны өвчин, хордлого, амьсгалын замын өвчин, хавдар тэргүүлэх шалтгаан болж байна. Насны бүлгээр ангилсан багц хэрэгждэг боловч нийт 18-аас дээш насны иргэдийн хамрагдалт 7.9 хувь байна.
Тиймээс насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг ажлын хэсэг гаргаж эрчимтэй зохион байгуулна. 18-аас дээш насны иргэдэд зориулсан 43000-75000 төгрөгийн багц шинжилгээ байдаг. Улсын болон хувийн хэвшлийн аль ч эмнэлэгт очсон энэ багцаар үйлчлүүлж болно. Насны багцын нэр төрлийг олшруулж, боловсон хүчнийг чадавхжуулна гэж салбарын сайд хэллээ.