Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлсэн иргэнээс хуурамч мөнгөн дэвсгэрт илэрчээ

2021-08-25 09:04
05

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Худалдаа хөгжлийн банк”-ны Нарны зам салбараас хуурамч мөнгөн дэвсгэрт илэрлээ гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дээрх мэдээллийн дагуу албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад, тус банкаар үйлчлүүлж байсан 38 настай эмэгтэй М-ийн тушаасан мөнгөнөөс нэг ширхэг 20 мянгатын хуурамч дэвсгэрт илрүүлсэн байна.

Улмаар хуурамч мөнгөн тэмдэгтийг хураан авч харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлжээ.