Чеченийн тэргүүн Рамзан Кадыров Афганистан дахь асуудалд тайлбар өгөхдөө Оросын холбоотнууд хилээ бэхэлж, таагүй бүхэнд бэлтгэлтэй байхыг уриалжээ.
Кадыров хүү Адамынхаа Instagram-ын аккаунтаар шууд мэдээлэл өгөх үеэрээ “Бидний хувьд асуудал биш. Зарлиг гаргана. Манай улс, тусгаар тогтнол, ард түмэнд аюул болох бүхнийг зогсооно” хэмээжээ.
Түүнчлэн тэрбээр Афганистантай хиллэдэг улс орнуудад “одоо аюул учирсан” гэжээ. Оросын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров Киргизийн Гадаад хэргийн сайд Руслан Казакбаевтай утсаар ярих үеэрээ Афганистаны нөхцөл байдлыг хэлэлцсэн юм. Түүнчлэн Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Афганистаны асуудлаар зөвлөгөөн явуулсан билээ.
Афганистаны үндэсний эвлэрлийн асуудлаарх Дээд зөвлөлийн тэргүүн Абдулла Абдулла Ерөнхийлөгч Ашраф Ганиг улсаасаа гарсан талаар энэ сарын 15-нд мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Russian.rt.com