ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Өчигдөр 17.30 цагт Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах зочид буудлын ариун цэврийн өрөөнд хүн нас барсан гэх цагдаагийн байгууллагад ирсэн. Үүний дагуу хэргийн газарт ажилласан. Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар амь насаа алдсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Тухайн хоёр амь хохирогч нь гэр бүлийн гишүүд байна. Буудалд хэд хоносон байна. Ямар нэгэн байдлаар архидан согтуурсан зүйл ажиглагдаагүй. Үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүнд тогтооно. Эцсийн шалтгаан нь шалгалтын дараа ил болно. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Гурван хүүхдийг нь асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн.
Мөн өчигдөр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт нэг иргэнээс “Манай хүү нас барчихлаа” гэсэн дуудлага мэдээлэл ирсэн. Тодруулбал, 30 настай эрэгтэйг 26 настай эрэгтэй архидан согтуурсны улмаас биед нь халдаж амь насыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан байна. Тухайн аймгийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэж мэдээллээ.