Афганистаны хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөний хэдэн зуун дайчин Афганистаны талибуудад эзлэгдээгүй цорын ганц муж болох Панжшерт очжээ. Франс Пресс агентлагийн мэдээлснээр Талибанчууд орон нутгийн удирдлагуудад эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх тулган шаардлага өгсөн бөгөөд Панжшерыг хянаж байгаа афган иргэд Талибанчуудыг тус мужид хяналтаа тогтоохын эсэргүүцсэн тул цэргүүдээ илгээсэн байна.

РИА Новости агентлаг Ням гарагт орон нутгийн эсэргүүцлийн удирдагч Ахмад Масуд тус муж Талибан бүлэглэлд бууж өгөхгүй, оршин суугчид зэвсэгт бүлэглэлтэй тэмцэхэд бэлэн байна гэдгээ мэдэгдсэн тухай мэдээ гаргалаа.

Панжшер мужийг Афганистан дахь тажикуудын нөлөө бүхий удирдагч байсан Ахмад Шах Масудын хүү Ахмад Масуд хянаж байгаа бөгөөд наймдугаар сарын 18-нд эх сурвалжууд тус мужид Афганистаны засгийн эрхийг булаан авсан талибуудыг эсэргүүцэх отрядууд байгуулж байгаа тухай  мэдээлжээ. Отрядуудын нийт бүрэлдэхүүний тоо хэдэн мянгад хүрч магадгүй байна. Ахмуд Масуд наймдугаар сарын 16-нд Францын “La Regle du jeu” сэтгүүлд нийтлүүлсэн захидалдаа “Талибан” бүлэглэлийг эсэргүүцэх зохион байгуулалт хийж байгаа бөгөөд түүний төв нь Панжшер муж байх болно хэмээн байжээ.

Эх сурвалж: Aif.ru

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн