2021-08-23 09:201min00

Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ сумаас хойд зүгт 5.4 магнитудын хүчтэй газар хөдлөв

01

Хөвсгөл аймгийн Алаг-эрдэнэ сумаас хойд зүгт 74 км зайд үүрийн 4.37 цагт 5.4 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Байгалийн энэ үзэгдэл нь нэгдүгээр сарын 12-нд 5.32 цагт Ханх сумын төвөөс баруун урагш 26 км зайд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлсний үргэлжлэл гэдгийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт он гарснаас хойш долоодугаар сарын 22-ны 18.00 цагийн байдлаар 82 638 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 222 удаа болсон аж.