Афганистаны Ерөнхийлөгч асан Ашраф Ганигийн төрсөн дүү, Кучигийн дээд зөвлөлийн тэргүүн Хашмат Гани Ахмадзи исламист хөдөлгөөний удирдагчдын нэг Халил ур-Рехман Хаккани, мөн шашны үйл хэрэгтэн Махмуд Закирыг байлцуулан Афганистаныг эзлэн авсан талибуудад дэмждэг үзүүлэхээ амлан тангараг өргөжээ. Энэ тухай Пакистаны сэтгүүлч Тахир Хан видео бичлэг илгээсэн байна.
Закирын нийтэлсэн байж болох бичлэг дээр Ахмадзи талибуудын нэг тэргүүнтэй тэврэлдэж байх аж.
Харин Афганистаны Ерөнхийлөгч асны хувьд Кабулыг талибууд эзлэн авсны дараа АНЭУ руу гэр бүлийнхэнтэйгээ зугтсан юм. Сүүлд нь тэрбээр хийсэн үйлдлээ тайлбарласан видео мэдэгдэл хийж, цус урсгахгүйн төлөө нийслэлийг орхисон гэжээ.
Ашраф Гани түүнчлэн 65 сая ам.доллар бэлнээр авч зугтсан гэх хэвлэлүүдийн мэдээллийг үгүйсгэжээ.
“Намайг зөндөө олон мөнгө авсан гэсэн цуурхал дэгдсэн нь үндэслэлгүй. Худал хуурмаг. Та нар АНЭУ-ын гаалиас шалгаж болно. Надад гутлаа ч солих зав гараагүй. Би Афганистаныг орхихоос өөр аргагүй болсон. Учир нь төрийн тэргүүний хувьд надад яалт ч үгүй аюул учрах байсан” гэжээ.
Үүний зэрэгцээ “Талибан” ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд Афганистаныг удирдах шинэ бүтцээ зарлах төлөвтэй байна.
Эх сурвалж: Focus.ua