Ковид-19 халдварын Дельта хувилбар Монгол Улсад тархаж байгааг эрүүл мэндийн байгууллагууд анхааруул байгаа. Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаа учраас хэрвээ нийгэмд Дельта хувилбар илүү тархвал сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэсэн асуулт эцэг, эхчүүдийн анхаарлыг татаж байгаа.
Өчигдөр ЭМ-ийн сайд болон БШУ-ны сайд хамтран ковид-19 халдварын тархалттай цаг үед цэцэрлэг, сургуулийг хэрхэн ажиллуулах талаар шийджээ.
Дельта вирусийн тархалт нэмэгдвэл сургууль цэцэрлэг дөрөв хоног хичээллэж, арав хоног ажиллах 4/10 зарчмаар хичээллэнэ. Сургууль, цэцэрлэгт халдвар гарвал тухайн ангийг долоо хоног цахимаар хичээллүүлж, шинжилгээ авч танхимаар хичээллэх эсэхийг шийднэ.
Хэрвээ гурваас дээш бүлэгт хоорондоо хамааралгүйгээр халдвар гарсан тохиолдолд долоо хоног цахимаар хичээллэнэ. Цар тахлын эсрэг вакцинд хамрагдаагүй 12-оос доош насны ангид нэг хүүхэд халдвар авбал ангиар нь долоо хоног цахимаар хичээллүүлнэ. Харин 12-оос дээш настай ангиудад нэг ангиас гурван тохиолдол бүртгэгдвэл зайн хэлбэрт шилжинэ. Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг ашиглана. Аль болохоор хүүхдүүдийг уулзуулахгүй байх гэнэ.