-Замын-Үүд боомтоор импортлогдон орж ирсэн цэцэг, нэг удаагийн амны хаалт зэрэг нь сорилт шинжилгээний дүнд стандартын шаардлага хангахгүй гарсан байна-
Замын-Үүд боомт дахь Хилийн МХА-ны сорилтын лаобраторид өнгөрсөн нэг сарын хугацаанд импортын 654 дээжинд 3939 үзүүлэлт тодорхойлох сорилт шинжилгээ хийж гүйцэтгэсэн байна. Үүнээс итпортын 8, дотоодын 6 сорьц стандартын шаардлага хангаагүй гарсан байна.
Тухайлбал, БНХАУ-аас “Мера Инженеринг” ХХК-ийн оруулж ирсэн нэг удаагийн амны хаалтад нянгийн бохирдолтой байсан бол “Фловэр–Од” болон “Гардения” ХХК-ийн оруулж ирсэн сарнай, лили, балжингарам, чимэглэлийн навчнаас
-ургамалын бөөс /Aphididae/ болох хөнөөлт организм,
-шүлхий хачиг /Tetranychusurticae Koch/,
-хүлэмжийн цагаан далавчтан /Trialeurodes vaporariorum/ зэрэг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын А-100 тоот тушаалын хавсралтад бүртгэгдсэн Монгол улсад хязгаарлагдмал хорио цээртэй хөнөөлт шавьж илэрсэн байна.
Шүлхий хачиг
Ургамалын бөөс
Хүлэмжийн цагаан далавчтан
Шүлхий хачиг Tetranychusurticae Koch-ын өндөг
Амны хаалтанд илэрсэн Starhylococcus
Эх сурвалж: Замын-Үүд боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын алба