Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч, нэг торх “Brent” маркийн нефтийн үнэ тавдугаар сарын 24-нөөс хойш анх удаа 67 ам.доллароос доошилж унажээ.
Пүрэв гаргийн арилжааны явцад “Brent” маркийн нефтийн 10 дугаар сарын фьючерс хэлцлийн үнэ 1.99 хувиар буурч, нэг торх нь 66.87 ам.доллар болсон бол “WTI” маркийн нефтийн 10 дугаар сард нийлүүлэх гэрээний үнэ нэг торх нь 63.62 ам.долларт хүрч, 2.44 хувиар унасан байна. Харин есдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 2.12 хувиар буурч, 64.07 ам.доллар болжээ.
Нефтийн үнэд АНУ-ын статистик мэдээлэл нөлөөлжээ. Тус улсын нефтийн арилжааны нөөц өнгөрсөн долоо хоногт таамаглаж байснаас илүү хэмжээгээр буурсан бол бензиний нөөц эсрэгээрээ нэмэгдсэн байна.